MNPlay нь таны компьютерт суусан тоглоомд Монгол хэлний орчуулга (хадмал) нэмдэг програм юм. MNPlay нь тоглоомыг өөрөө агуулдаггүй, зардаггүй — зөвхөн орчуулгын нэмэлт өгдөг.
Орчуулга ашиглахын тулд та тухайн тоглоомыг хууль ёсоор худалдаж аваад (Steam, Epic, GOG г.м.) компьютертээ суулгасан байх ёстой. MNPlay тоглоомын лицензийг орлуулдаггүй.
Тоглоомд орчуулга суулгасны дараа техникийн шалтгаанаар ажиллахгүй бол 14 хоногийн дотор бидэнтэй холбогдоно уу. Орчуулга хэвийн ажиллаж байгаа тохиолдолд буцаалт хийгдэхгүй. Маргаантай асуудлыг тус бүрд нь шийдвэрлэнэ.
Зарим тоглоом насанд хүрэгчдэд зориулсан контент агуулна. Эдгээрийг үзэх/худалдаж авахын тулд та 18 нас хүрсэн байх ёстой. 18+ хэсгийг өөрөө идэвхжүүлсэн тохиолдолд та насаа баталгаажуулсанд тооцно.
MNPlay-г «байгаа байдлаар» нь үзүүлнэ. Орчуулга нэмсэнтэй холбоотой тоглоомын тогтворгүй байдал, өгөгдлийн алдагдлыг бид хариуцахгүй (гэхдээ суулгахаас өмнө нөөцлөлт хийдэг). Тоглоом шинэчлэгдэхэд орчуулга түр ажиллахгүй байж болно.
Бид нууц үгийг шифрлэн (hash) хадгалдаг — задлах боломжгүй. Банкны карт, дансны мэдээллийг бид хадгалдаггүй (шилжүүлгийг та өөрөө банкаараа хийнэ).
Зөвхөн үйлчилгээ үзүүлэх, баталгаажуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглана. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зардаггүй, дамжуулдаггүй.
Бид зөвхөн баталгаажуулах код, нууц үг сэргээх код, худалдан авалт/цэнэглэлтийн баталгаажуулалт зэрэг үйлчилгээтэй холбоотой имэйл илгээнэ. Сурталчилгааны спам илгээхгүй.
Та бүртгэлээ устгуулах хүсэлтийг kamnasjey@gmail.com хаягаар илгээж болно. Бид таны мэдээллийг боломжит хугацаанд устгана.
Асуулт, гомдол, дэмжлэг: kamnasjey@gmail.com